БНСУ-д өндөр настай хүн амын тоо нэмэгдэж буйтай холбогдуулан 2019 онд ахмад настнуудад зориулан 610 мянган ажлын байрыг шинээр бий болгохоор төлөвлөж байгаагаа тус улсын Засгийн газар пүрэв гарагт мэдээлэв.
Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамнаас мэдээлснээр, өнгөрсөн онд 65 ба түүнээс дээш насны хүмүүст зориулан яамны сангаас 164 их наяд воны /1.46 тэрбум ам.доллар/ санхүүжилт гаргаж, нийт 510 мянган ажлын байр шинээр бий болгосон ажээ. Түүнчлэн энэ онд ажлын байрны тоог нэмэгдүүлэхээр болжээ.
2018 онд БНСУ-д 65-аас дээш насны хүн амын тоо 7.38 саяд хүрсэн нь нийт хүн амын 14 гаруй хувьтай тэнцэх болсон гэж тус улсын Статистикийн газраас мэдээлсэн байна.
Засгийн газрын мэдэгдэлд тэмдэглэснээр, ахмад настнуудад тохирох ажлын байрыг олох тусгай үйлчилгээг нэвтрүүлэх бөгөөд тэдний сарын цалин албан тушаалаас хамааран 100 мянгаас 1.37 сая воны хооронд байх ажээ.
24news.mn