Сансар үндэсний сүлжээ дэлгүүр Улаанбаатар их дэлгүүрт шинэ салбараа нээлээ
Сүүлийн жилүүдэд үйлчилгээний салбарын чиг хандлага шинэ тутамд өргөжин хэрэглэгчийн тав тух болон хэрэгцээг чиглэх болсон. Өөрөөр хэлбэл хэрэглэгч зүгээр нэг худалдан авалт хийгээд гардаг жишиг халагдан хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг даган шинэ тутамд хөгжин худалдан авагч дэлгүүрт орсноос гарах хүртэлх хугацаанд эрүүл, шинэ, тав тухыг хангасан бүх төрлийн үйлчилгээг аваад гарах шинэ хандлага тогтсон. Үүний нэг жишээ болсон Монголын анхны өөрөө өөртөө үйлчлэх дэлгүүрийн нэг Сансар үндэсний сүлжээ дэлгүүрээс хэрэглэгчийнхээ хэрэгцээг мэдэрсэн, олон улсын стандартад нийцсэн нэгэн салбараа хотын А зэрэглэлийн бүс буюу Улаанбаатар их дэлгүүрт нээлээ. Товчхондоо тэд хэрэглэгчдийнхээ хүсэлтийн дагуу үнэнч үйлчлүүлэгчиддээ бас нэгэн алхам ойртож чаджээ. Энэхүү шинэ салбар дэлгүүр нь хэрэглэгчдээ өглөө бүр өргөн сонголттой эрүүл чанартай олон сонголтот хүнсээр угтахаас гадна Сансарын нэрийн шинэхэн талх нарийн боов, орон орны амтат хоол, амарч тухлах орчин, Сансар кофе шоп гэх мэт чамин хэрэглээг хүсдэг хэн бүхний тухлах орчинг бүрдүүлж чаджээ. Түүнчлэн олон төрлийн амтат хоол чадварлаг тогоочдын гараар худалдан авагчдын нүдний өмнө хийгдэх бөгөөд эрүүл, шинэ,чанартай байх гэсэн баталгааг өгч байгаа юм байна.
Энэ мэтчилэн үйлчлүүлэгчийн хүсэл, хэрэгцээг хангасан олон олон салбарын нээлт хүлээж байгаа бөгөөд тэдний хэрэглэгч худалдан авагчиддаа улам бүр ойртох дараагийн алхам нь үйлчилгээний салбарын дэвшлийг тодорхойлох технологийн хөгжилд суурилсан кассын шинэ үйлчилгээний систем байна гэдгийг мөн үеэр мэдэгдсэн юм. Дашрамд мэдээлэхэд"Сансар” сүлжээ дэлгүүр нь 2013 оноос үйлчлүүлэгчийн тав тухыг эрхэмлэн сүлжээ дэлгүүрийн хөгжлийг тодорхойлж, үйлчилгээний орчныг шинэчлэх төслийг амжилттай хэрэгжүүлж, өөрийн өнгө төрхийг бий болгонтоног төхөөрөмж, тохижилт үйлчилгээгээрээ олон улсын стандартын түвшинд хүрч ажиллаж байгаа Үндэсний сүлжээ дэлгүүр юм.
24news.mn