Эх орноосоо гарч, гадаадад ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй мэргэшсэн мэргэжилтнүүдэд хамгийн тохиромжтой орноор Герман улсыг нэрлэжээ. Чухам тус улсад ийм хүмүүс карьераа ахиулах боломж өндөр байдаг байна. Холбогдох судалгааг Их Британид томоохонд тооцогддог HSBS банкны мэргэжилтнүүд хийжээ.
Жагсаалтын хоёрдугаарт, Бахрейн, гуравдугаарт Их Британи орсон байна. Мэргэжилтнүүдийн онцолж буйгаар гадаадын иргэд нэвтрэх хатуу хязгаарлалтыг үл хамааран Их Британи байраа ахиулж чаджээ. Тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй зөвхөн өндөр мэргэшсэн ажилтнуудад эн тэргүүний ач холбогдол өгч, цагаачдын тоог бууруулахаар төлөвлөж байгаа аж.
Эхний тавд Арабын Нэгдсэн Эмирт Улс болон Швейцар бичигдсэн байна. Тус улсуудын дараагаар Швед, Сингапур, АНУ, Канад болон Хонконг оржээ.
24news.mn