Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Ропын Пап хүлээн авч уулзжээ. Түүнийг Ази тивд Ардчилсан үзлийг тууштай дэмжигч, хөгжүүлэгч хэмээн энэ уулзалтын үеэрээ онцолжээ.
Мөн Ц.Элбэгдорж Цаазын ялын эсрэг олон улсын комисс(ICDP)-ийн бүрэн эрхт төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд энэхүү комиссийн төлөөлөгчдыг хүлээж авах үеэрээ ийнхүү тусгайлан уулзсан байна.
Монгол Улс 2012 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачилгаар Цаазын ялыг халах олон улсын протоколд нэгдэн орж, цаазын ялыг халах талаар олон ажил зохион байгуулсан нь Зүүн Өмнөд Азийн бусад улсад нөлөө үзүүлсэн гэж Цаазын ялын эсрэг олон улсын комисс (ICDP) үздэг байна.
Сонирхуулахад Цаазаар авах ялын эсрэг Олон улсын комисс нь 2010 онд байгуулагдсан бөгөөд Алжир, Аргентин, Бельги, Доминиканы бүгд найрамдах улс, Франц, Итали, Казахстан, Мексик, Монгол, Норвеги, Филиппин, Португаль, Өмнөд Африк, Испани, Швейцарь, Того, Турк гэсэн дэмжигч оронтой хүний эрхийн тусгай хороо юм.
24news.mn