2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Цагаачдын шинэ цуваа Гондурасаас АНУ-ыг чиглэн хөдөлжээ

Цагаачдын шинэ цуваа ням гарагт Гондурасаас АНУ-ыг чиглэн хөдөлсөн тухай телевизийн “Telesur” суваг мэдээлжээ.

Тус сувгийн мэдээллээр, цагаачид бямба гарагт Гондурасын хоёр дахь том хот Сан-Педро-Сулагийн автобусны буудлын дэргэд цугларцгааж, ням гарагийн өглөө эрт Гватемалын хилийг чиглэн хөдөлсөн байна. Цуваанд нийтдээ 400 орчим хүн нэгджээ. Цагдаа нарын мэдээлснээр, Гватемал улстай залгаа хил дээр 153 хүн хэдийнээ ирсэн бөгөөд тэд баримт бичгийг нь шалгахыг хүлээж байгаа аж.

Ойролцоогоор 2000 цагаач АНУ-ыг зорихоор баасан гарагт шилжих шөнө Гватемал-Мексикийн хилээр нэвтэрсэн гэж урьд нь мэдээлжээ.

Төв Америкийн орнуудын цагаачид өнгөрсөн оны намраас хойш Мексикээр дамжин АНУ-ыг зорих болсон бөгөөд одоогийн байдлаар АНУ-тай залгаа Мексикийн хил орчимд хэдэн мянган цагаач ирээд байгаа юм. Янз бүрийн тооцоогоор, Гондурас, Гватемал болон Сальвадор улсаас ирсэн 6000-9000 цагаач Тихуана болон Мехикали хотод байна. Тэдний зарим нь эх орондоо буцахаар эсвэл Мексикт үлдэхээр шийджээ. А

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.