2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Америкийн цэргүүдийг Венесуэлд илгээхийг Трамп үгүйсгэсэнгүй

АНУ-ын Зэвсэгт хүчнийг Венесуэлд ашиглахыг тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп үгүйсгэсэнгүй. Энэ тухай тэрбээр ням гарагт телевизийн “CBS”сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Ямар тохиолдолд та Венесуэлд цэргийн хүч хэрэглэх вэ? гэдэг асуултыг түүнд тавьсан байна. “Би энэ тухай ярихыг хүсэхгүй байна” хэмээн Трамп онцлон дурдаад “энэ бол боломжуудын нэг гэдэг нь эргэлзээгүй” гэж цохон тэмдэглэсэн байна.

Трампаас мөн Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадорутой огцрох талаар нь хэлэлцээ хийхэд бэлэн эсэх талаар асуужээ. “Мадуро уулзах санал тавьсан, гэхдээ би татгалзсан. Учир нь нөхцөл байдал хэдийнэ хэтэрхий оройтсон” гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлсэн байна. Венесуэлийн Ерөнхийлөгч хэзээ уулзахыг болгосон бэ гэдэг асуултад тэрбээр “юу болохыг харцгаая. Тэр хэдэн сарын өмнө уулзах санал тавьсан” гэж хариулжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.