Венесуэлд цэргийн хүчээр хөндлөнгөөс оролцох аюулд санаа зовниж буйгаа Чехийн Ерөнхийлөгч Милош Земан илэрхийлжээ. Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо Чехословакийн Ерөнхийлөгч Густав Гусакийн хувь заяаг давтаж магадгүй байна гэж тэрбээр үзэж байгаа аж.
“Гуайдо Венесуэл дахь асуудлыг шийдвэрлэж, гаднаас тусламж авч чадахгүй бол түүний хувь заяа Гусак шиг дуусах болно” хэмээн Милош Земан “Frequency 1” радиогийн “Press club” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
Густав Гусак нь Чехословакиин Коммунист намын удирдагч бөгөөд Бүгд Найрамдах Социалист Чехословак улсын Ерөнхийлөгч байсан юм. Тэрбээр 1989 оны Хамба хилэн хувьсгалын дараа албан тушаалаасаа огцорсон билээ.
24news.mn