2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
АНУ-ын өр түүхэндээ байгаагүй дээд хэмжээнд хүрчээ

АНУ-ын өрийн хэмжээ түүхэндээ анх удаа 22 их наяд ам.доллароос давсан тухай АНУ-ын Сангийн яам мэдээлжээ.

2019 оны 2 дугаар сараас эхлэн улсын өрийн хэмжээ 90 тэрбум ам.доллароор өсч 22,012 их наяд ам.долларт хүрээд байгаа аж. Үүний зэрэгцээ улсын өр сүүлийн 11 сарын хугацаанд 1 их наяд ам.доллароор өссөн байна.

Ерөнхийлөгч Дональд Трампын бүрэн эрхийн хугацаанд улсын өр их хэмжээгээр хурдацтай өсч байгаа нь өнгөрсөн оны татварын шинэчлэлт хийгээд батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлсэнтэй холбоотой юм гэж “Usa Today” сонин мэдээлсэн байна.

2018 оны санхүүгийн жилд АНУ-ын төсвийн алдагдал 17 хувиар өсч, 779 тэрбум ам.долларт хүрсэн тухай өмнө нь мэдээлж байсан юм. 2020 он гэхэд энэ үзүүлэлт 3 их наяд ам.долларыг давж, Засгийн газрын зардлыг хянахгүй байгаа учир АНУ-ын өр хурдтай өсөн нэмэгдэх хандлагатай байгаа ажээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.