2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
НҮБ: Йемений олон сая иргэнд тусламж хэрэгтэй байна

Йемений 24 сая орчим иргэнд хүмүүнлэгийн болон өөр бусад хэлбэрийн тусламж хэрэгтэй байгаа тухай НҮБ-аас пүрэв гарагт мэдээлэв.

“Дэлхийн түүхэн дэх хамгийн аймшигт хямрал хэмээн нэрлэгдэх болсон Йемений хямралд тус улсын хүн амын 80 хувь буюу 24 сая иргэн нэрвэгдээд байгаа бөгөөд тэдний 14.3 саяд яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай байна” гэж НҮБ-ын хэвлэлийн албаны төлөөлөгч Стефан Дюжаррик хэллээ. Түүнчлэн өнгөрсөн онд Йемений 10.3 сая иргэнд тусламж нэн шаардлагатай байсан хэдий ч энэ үзүүлэлт 27 хувиар нэмэгдсэн нь нөхцөл байдал улам хүндэрсээр байгааг харуулж байна.

Саудын Араб тэргүүтэй эвслийн дэмждэг Йемений Засгийн газар болон Ираны дэмждэг сөрөг хүчний хооронд 2014 оны сүүл үеэс үүссэн иргэний дайны улмаас 10 мянга гаруй йемен хүн амиа алдаад байгаагийн олонхи нь энгийн иргэд байна. Дөрвөн жил гаруйн хугацаанд үргэлжилж буй уг мөргөлдөөний улмаас 3 сая гаруй хүн эх орноо орхин дүрвэжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.