2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Оросууд хилийн чанадыг зорих нь ихэсчээ

Оросууд 2018 онд 44.5 сая удаа хилийн чанадыг зорьсныг өнгөрсөн оныхтой харьцуулахад 6.1 хувиар илүү байжээ. Хилийн чанадад хийсэн аяллын гуравны нэг буюу 13.7 сая нь Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Бүгд найрамдах улсууд руу хийсэн аялал аж.

Энэхүү үзүүлэлтэд Абхаз тэргүүлжээ. Оросууд Абхазийг 4.5 сая удаа зорьсон байна. 2 дугаар байрт Казахстан орсон бол Украин гуравдугаарт жагсжээ. Украиныг зорьсон тоо 2.3 сая байсан аж.

Түүнчлэн Хятад, Монгол, Польш, Финланд, Литва, Латви, Эстони зэрэг хил залгаа улсад нийт 10.3 сая удаа аялал хийжээ. Энэ бүлэгт Финланд улс тэргүүлж байгаа бөгөөд тус улсыг Оросууд 3.6 сая удаа зорчсоноос 271 мянга нь аялал жуулчлалын зорилготой байсан аж.

Нийт аяллын 45 хувь буюу 20.3 саяыг газар зүйн хувьд хол байрладаг улс оронд хийсэн аялал эзэлжээ. Энэ жагсаалтыг Турк тэргүүлсэн байна. Оросын иргэд Турк улсад 5 сая удаа зорчсон бөгөөд энэ нь өмнөх оныхоос 26 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Түүнчлэн Герман, Тайланд, Итали, Испани улс руу Оросууд ихээхэн зорчдог байна. 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.