Бүгд Найрамдах Энэтхэг улсад хортой нэрмэл архи хэрэглэсний улмаас 133 хүн нас барж, 200 гаруй хүн хордож эмнэлэгт хүргэгдсэн гэж холбогдох албаны хүмүүс мэдээлжээ.
Хохирогчид гар аргаар боловсруулсан нэрмэл архи уусан байна.
"Тухайн нутагт архи худалдан борлуулах үйл ажиллагаанд оролцсон хэрэгт холбогдуулан 10 хүнийг баривчилж, өөр бусад хүнийг байцааж байна" гэж Ассам мужийн цагдаагийн ахмад Мукеш Агарвал мэдэгджээ. Мөн тэрбээр, хүмүүсийг нэрмэл архиар хордуулсан хэрэгт холбогдуулан 8 хүнийг баривчилж, 400 литр согтууруулах ундааг хураан авсан гэж мэдэгдсэн байна.
Ташрамд дурдахад, 2015 онд Мумбай хотын ядуусын хороололд нэрмэл архи хэрэглэсний улмаас 100 гаруй хүн амиа алдаж байсан бол 2011 онд Өрнө Бенгал мужид 168 хүн нэрмэл архинд хордож, амиа насаа алдаж байжээ.
24news.mn