2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Колумбийн дипломат ажилтнууд Венесуэлийг орхин гарчээ

Колумби улсын дөрвөн дипломат ажилтан ням гарагт Венесуэлээс гарч, нутаг буцсан байна. Энэ тухай “EFE” агентлаг Колумбийн Цагаачлалын албаны мэдээллээс иш татан уламжилжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, дипломатууд Венесуэлийн Сан-Антонио, Сан-Кристобаль, Пуэрто-Аякучо болон Сан-Карлос-дель-Сулия хот дахь Консулын газруудыг удирдаж байжээ. Тэд бүгд хамгийн ойр орших хилийн шалган нэвтрүүлэх цэгүүдээр дамжин явганаар хил нэвтэрсэн байна.

Венесуэлд суугаа Колумбийн Элчин сайд Херман Кастаньеда ням гарагт Богота руу буцна гэдгээ өмнө нь мэдэгджээ.

Хөрш Колумби улсаас дипломат харилцаагаа тасалж байгаагаа Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро ням гарагт мэдэгдсэн билээ. Манай улсын дипломат ажилтнууд ойрын хугацаанд Венесуэл улсаас гарна гэж Колумбийн Гадаад хэргийн сайд Карлос Ольмес Трухильогийн мэдэгдэлд дурджээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.