2025 оны 04 сарын 19
Шинэ мэдээ
Олон жил шоронд хоригдсон иргэнд нөхөн төлбөр олгохоор болжээ

Калифорни муж улсын Сими-Вэлли хотын эрх баригчид хийгээгүй хэргийнхээ төлөө 39 жил шоронд суусан Америкийн иргэн Крейг Колид нөхөн төлбөр болгон 21 сая ам.доллар төлөхөөр болсон тухай “ТАСС” агентлаг мэдээлжээ. Хотын эрх баригчид төсвөөсөө 4.9 сая ам.долларыг гаргах бол үлдсэн мөнгийг тэрбээр өөр газраас авах аж.

Колиг 1978 онд нэгэн эмэгтэйг, 4 настай хүүгийнх нь хамт хөнөөсөн хэрэгт буруутгажээ. Өдгөө 70 настай Колид Калифорни муж улсын амбан захирагч Жерри Браун 2017 оны 11 дүгээр сард өршөөл үзүүлжээ. Түүнчлэн энэ хэргийг өөр хүн үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

“Колид тохиолдсон зүйлийг засч залруулахад хөрөнгө мөнгө хангалтгүй хэдий ч үнэнийг тогтоох нь түүний хувьд ч нийгэмлэгийн хувьд ч зөв хэрэг байсан юм” хэмээн хотын эрх баригч Эрик Левитт мэдэгдсэн байна.

24news.mn

http://24news.mn
© 2025 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.