Бүх Хятадын 13 дахь удаагийн сонгуулийн Улс төрийн асуудлаар зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хорооны /БХУТАЗЗҮХ/ хоёрдугаар чуулган Бээжин хотын Ардын их хурлын ордонд өнгөрсөн ням гарагт эхэлсэн юм.
Чуулганы нээлтэд Хятадын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд тус улсын дарга Си Жиньпин болон бусад намын удирдагчид хүрэлцэн ирсэн байна. 13 дахь удаагийн сонгуулийн БХУТАЗЗҮХ-ны дарга Ван Ян БХУТАЗЗҮХ-ны 2000 гаруй гишүүнд хандан үг хэлж, ажлын илтгэл тайланг танилцуулжээ.
Тэрбээр БХУАЗЗҮХ-ны Товчооны ажилд эерэг үнэлгээ өгч, Хятадын Коммунист намын Төв хорооны удирдлага дор шинэ ахиц дэвшилд хүрснийг онцлон тэмдэглэжээ.
“УТАЗЗҮХ-ны үүргээ бид бүрэн гүйцэтгэж, санал дэвшүүлэх, зөвшилцөлд хүрэх давхар үүргээ биелүүлсэн” хэмээн Ван Ян мэдэгджээ.
Түүнчлэн УТАЗЗҮХ-ны энэ оны үндсэн зорилтуудад Хятадын дарга Си Жиньпины Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үеийн үзэл баримтлалыг судлах, хэрэгжүүлэх эн тэргүүний зорилт багтсан болохыг тэрбээр цохон тэмдэглэсэн байна.
Хоёр дахь зорилт нь Нийгмийн чинээлэг дундаж давхаргыг бий болгох, бүтцийн шинэчлэлийг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чиглэсэн зорилтуудтай холбоотой саналуудыг боловсруулахад чиглэгджээ. Түүнчлэн нэгдэл нягтрал, нөхөрсөг харилцааг бэхжүүлэхэд тавих хүчин чармайлтаа нэмэгдүүлэх нь өөр нэгэн чухал зорилт болохыг Ван Ян онцлон тэмдэглэсэн байна.
24news.mn