БНАСАУ-ын эрх баригчид тус улсын баруун хойд нутагт оршдог пуужингийн туршилтын Сохэ талбайн хөөргөх талбарт сэргээн босгох ажлуудыг хийж эхэлсэн тухай “38 North” цахим хуудас мэдээлсэн байна. Хиймэл дагуулаас авсан гэрэл зургууддаа дүн шинжилгээ хийсэн шинжээчид ийм дүгнэлтэд хүрчээ.
Объектуудыг сэргээн босгох ажлыг өнгөрсөн сарын 16-наас энэ сарын 2-ны хооронд эхлүүлсэн гэж шинжээчид үзэж байна. Түүнчлэн цөмийн талбайг татан буулгах ажил өнгөрсөн 8 дугаар сарын эхээс хойш явагдахаа больсон болохыг шинжээчид сануулан дурджээ.
Хөөргөх талбарын ойролцоо хоёр өргөгч кран байрлуулж, шинэ объект барьсан байна. Түүнчлэн пуужингийн хөдөлгүүрийн туршилт хийх зориулалттай талбайн ойр орчимд хоёр өргөгч кран болон барилгын материалууд бий болсон байжээ.
24news.mn