2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Нигерид барилга нурсны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгджээ

Нигерийн Лагос хотод бага сургуулийн гурван давхар барилга нурсны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 18 хүрсэн тухай тус хотын Эрүүл мэндийн комиссар Жиде Идрис албан ёсоор мэдэгдэв.

Энэ долоо хоногийн лхагва гарагт болсон дээрх эмгэнэлтэй явдалд Нигерийн Ерөнхийлөгч Мухаммаду Бухари харамсаж буйгаа илэрхийлээд, ирээдүйд ийм хэрэг дахин гаргахгүйн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Лагос хотын захиргаанаас хүссэн юм.

Нигерийн эдийн засгийн төв болсон Лагос хотод байшин барилга нурах нь түгээмэл тохиолддог байна. Энэ нь барилгын эзэд болон барилгачид төлөвлөлтөө дутуу хийж, хууль тогтоомжоо чандлан мөрддөггүйтэй холбоотой аж. 

“Манай хотод нурж болзошгүй мянга гаруй барилга байдаг бөгөөд эдгээрийн тоог цөөлөхгүй бол дахин харамсалтай явдал гарахыг үгүйсгэхгүй” гэж Лагос хотын захирагч Авободу Амбоде хэлсэн байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.