2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Н.Энхбаярын "хэлд орсон" шалтгаан буюу Хэнтийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулах боломж

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр энэ долоо хоногт "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орж, мөн өөрөө Хэвлэлийн бага хурал хийж Эрдэнэтийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Түүний араас түүний удирддаг Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъяан хэвлэлийн хурал хийж Ерөнхий прокурорын туслах асан Е.Сагсайн нэгэн эмэгтэйтэй хамт байж байхад нь хэсэг залуус дайрч орж хууль бус бичлэг хийснийг олон нийтэд харуулав.

2016 оны сонгуулийн дараагаас эхэлсэн МАН-ын дотоод зөрчил туйлдаа хүрч өрсөлдөгч Ардчилсан намыг хүртэл дотоод хагарал руу түлхсэн нь үнэн билээ. Энэ бүх 

Үүний цаана нэг л том шалтгаан бий

УИХ-ын гишүүн Б.Гантулга иргэн Н-г хүчиндсэн гэх хэргийн улмаас УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрөө сайн дураар татгалзсан. Түүний оронд Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах байсан боловч өнгөрсөн хугацаанд улс төржилтөөс үүдэн тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан билээ.

Тус тойрогт МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвших нь бараг тодорхой болсон. Гэвч хэрэв У.Хүрэлсүх энэ тойрогт өрсөлдөөд "ялагдчихвал" өнгөрсөн хугацаанд түүний улс төрд гаргасан бүх тэмцэл утга учраа алдана гэдэг айдсаас үүдсэн үү ямартаа ч нөхөн сонгуулийг янз бүрийн шалтгаанаар хойшуулсаар ирсэн. 

Үүнтэй зэрэгцэн МАХН-ын дарга Н.Энхбаяр улс төрийн хэлмэгдүүлэлт гэсэн "уриа"-тайгаар тус тойрогт өрсөлдөхөөр ил далд ажиллагаа явуулсаар буй. Хэрэв энэ хоёр хүн тус тойрогт халз үзвэл ялагдсан талыг өмөөрдөг монгол сэтгэхүй давамгайлж Н.Энхбаяр бараг "ялах" дүр зураг харагдаж байгаа учраас Хэнтийн нөхөн сонгуулийг тодорхойгүй нөхцлөөр хойшлуулсаар ирсэн нь үнэн.

Н.Энхбаяр хэнтийн аймгийн 42 дугаар тойрогт "өрсөлдөгчгүй" өрсөлдөнө

Тэгвэл өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгджээ. СЕХ Хэнтийн нөхөн сонгуулийн товыг зоригтойгоор зарлаж нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг 2019 оны зургадугаар сарын 30-ны өдөр гэж тогтоосон. Тэр ч байтугай СЕХ-ны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан "МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ удаагийн нөхөн сонгуульд өрсөлдөхөд ямар ч саад байхгүй" гэжээ. 

Өөрөөр хэлбэл, улс төрийн болоод хуулийн хувьд Хэнтийн нөхөн сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвшихэд саадгүй болсон. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэрээ татсан сурагтай. МАН-аас сул шахуу өрсөлдөгч хаяж өгч Н.Энхбаяр давуу байдлаа ашиглан ялалт байгуулна. 

Энэ нь ганц л шалтгаантай. д тооцогдож буй. 

Тэд .

Энэ тэмцэлд Н.Энхбаяр дэм болно. Хариуд нь парламентийн босго давж улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн гэх гомдлоо тайлах боломж олно. Түүний улс төрийн үйл ажиллагаа цоо шинээр зурагдаж эхэлнэ гэсэн үг. 

Яг энэ шалтгаанаар Н.Энхбаяр "хэлд орж" эхэллээ...

Эх сурвалж: livetv.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.