2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
АНУ-ын эдийн засаг жилд 4 хувиар өсөх боломжтой байсан гэв

Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл Төв банкны бодлогын хүүг аажмаар өсгөөгүй бол АНУ-ын эдийн засаг жилд 4 хувиар өсөх боломжтой байсан юм хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Fox News” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.  

“Төв банкны бодлогын хүү болон тоон хязгаарлалтыг хэн нэгэн нэмэгдүүлээгүй бол дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 4-ээс дээш хувьтай байх байлаа” хэмээн тэрбээр хэлжээ.

Төв банкны бодлогын хүүг өнгөрсөн онд 4 удаа нэмэгдүүлсэн Холбооны нөөцийн сангийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун бус байгаагаа Д.Трамп нэг бус удаа илэрхийлсэн юм. Д.Трампын үзэж байгаагаар, энэ нь АНУ-ын эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа аж. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.