2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Украинд олон хүн усгүй болж магадгүй байна

Цахилгааны өр төлбөрөө барагдуулаагүйн улмаас Украинд 40 орчим усны шугамд ус тасарч, 1.5 сая орчим хүн усгүй болж магадгүй байгаа тухай "Сегодня" сонин мэдээлжээ.

Украины Үндэсний статистикийн газрын мэдээлснээр, Нийтийн ахуйн үйлчилгээний өр өнгөрсөн 1 дүгээр сард 62.6 тэрбум гривен буюу 2.2 тэрбум ам.долларт хүрсэн бол цахилгаан эрчим хүчний өр 5.7 гривен буюу 210.9 сая ам.долларт хүрчээ.

“Аулы, Днепр, Каменское, Новомосковск, Кринички, Верхнеднепровск зэрэг хотод 1.5 сая хүн усгүй болж магадгүй байна. Усыг шахуургаар шахдаг бөгөөд шахуургыг ажиллуулахын тулд цахилгаан эрчим хүч хэрэгтэй” хэмээн тус мэдэгдэлд дурджээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.