Засгийн газрын талыг баримтлагч "Колективос" зэвсэгт бүлэглэлийн гишүүд Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Х.Гуайдогийн сууж явсан машин руу чулуу шиджээ. Х.Гуайдог Үндэсний ассамблейн байрыг орхин явах үед нь энэ хэрэг болсон гэж “El Nacional” сонинд мэдээлсэн байна.
Дүрс бичлэгээс харвал энэ халдлагын улмаас Х.Гуайдо бэртэж гэмтээгүй байна. "Колективос"-ын гишүүд парламентын байранд байгаа депутатуудад аюул занал учруулж байна гэж тус сонинд тэмдэглэсэн байна. Тус улсын хууль тогтоох байгууллага Ерөнхийлөгч Николас Мадурогийн Засгийн газрыг эсэргүүцэгчдийн хяналтанд байдаг юм.
Х.Гуайдо өнгөрсөн 1 дүгээр сарын 23-нд өөрийгөө түр ерөнхийлөгчөөр зарласан билээ.
24news.mn