Нүүрээ халхалсан хувцас өмсөхийг хэсэгчлэн хориглох тухай хуулийг наймдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлнэ гэж Нидерланд улсын Засгийн газар даваа гарагт мэдээлжээ.
Мэдээлэлд дурдсанаар, “хууль хүчин төгөлдөр хэрэгжих өдрөөс эхлэн боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудад, Засгийн газрын байруудад болон нийтийн тээврийн хэрэгслүүдэд нүүрээ халхалсан хувцас өмсөхийг хориглоно”.
Дээрх хуулийг эхлээд зургадугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэх гэж байсан боловч Нидерландын шадар сайд бөгөөд Дотоод хэргийн сайд Кайса Оллонгрен боловсролын байгууллагуудын хүсэлтээр хууль хэрэгжих хугацааг нэг сараар хойшлуулжээ. Хэрэв хориг хичээлийн жилийн үеэр хүчин төгөлдөр болбол бэрхшээлтэй тулгарна гэж хэд хэдэн сургуулийн захиргаанаас мэдэгдсэн байна.
Уг баримт бичгийг Нидерландын парламентын доод танхим 2016 онд баталсан бол Сенатын танхимаар 2018 о
24news.mn