Сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан Саудын Арабын 16 иргэнийг АНУ-д нэвтрэхийг хориглосон тухай Төрийн Департаментын мэдэгдэлд дурджээ.
АНУ-ын хууль тогтоомжийн дагуу ийм арга хэмжээг авсан байна. “Гадаад орнуудын Засгийн газрын албан тушаалтнууд ихээхэн хэмжээний авилга авсан хэрэгт холбогдсон эсвэл хүний эрхийг ноцтой зөрчсөн гэх мэдээллийг Төрийн нарийн бичгийн дарга баталгаатай гэж үзвэл тэдгээр этгээд болон тэдний гэр бүлийн гишүүд АНУ-д нэвтрэх эрхгүй” хэмээн баримт бичигт дурдсан байна.
Сэтгүүлч Жамаль Хашогги 2018 оны 10 дугаар сард Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын консулын газар очсоныхоо дараа сураггүй болсон юм. Хожим нь мэдээлснээр, консулын газрын ажилтнуудтай маргалдсаны улмаас Хашогги амиа алдсан гэдгийг Саудын Арабын эрх баригчид хүлээн зөвшөөрсөн юм.
24news.mn