Кибер тагнуулын кампанит ажил өрнүүлж байсныг илрүүлсэн гэж Касперскийн лабораторийн Ойрхи дорнодын судалгаа шинжилгээний төвийн дарга Амин Хасбини мэдэгджээ.
Түүний ярьснаар, “SneakyPastes” хэмээх кампанит ажлыг Ойрхи Дорнод, Хойд Африкт үйл ажиллагаагаа явуулдаг улс төрийн шинжтэй “Gaza” бүлэглэл зохион байгуулжээ. Кампанит ажлыг өнгөрсөн оны 4 дүгээр сараас 11 дүгээр сард эрчимжүүлсэн байна.
Хакерчид энгийн, хямдхан хэрэгслийг ашиглан фишинг луйвар хийж, цахим зурвас илгээх замаар халдлага үйлдсэн байна. Энэхүү кампанит ажлыг явуулахын тулд дор хаяж 3 кибер бүлэглэлтэй хамтарсныг шинжээчид илрүүлжээ.
Халдлагад 39 орны 240 орчим хувь хүн болон байгууллага өртжээ. Тэдний дунд яам, дипломат төлөөлөгчийн газрууд, мэдээллийн агентлаг, боловсролын байгууллага, банк болон иргэний идэвхтнүүд болон сэтгүүлчид байжээ. Халдлагад өртсөн хүмүүсийн дийлэнх нь Палестины нутаг дэвсгэр, Иордан, Израил, Ливанд байсныг шинжээчид цохон тэмдэглэжээ.
24news.mn