АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тавдугаар сарын сүүлчээр Япон улсад айлчлах үеэрээ сүмо бөхийн тэмцээн үзэхээр төлөвлөж байгаа тухай Киодо агентлаг мэдээлжээ.
Тус агентлагийн мэдээлснээр, Японы сүм бөхийн холбоо одоо зохих бэлтгэлийг хийж байгаа аж. Тавдугаар сарын 26-нд эхлэх Трампын айлчлал сүмо бөхийн хаврын башётой давхцах юм. Тавдугаар сарын 26-нд тэмцээний сүүлийн өдрийн барилдаан болж, түрүүлсэн бөхөд шагнал гардуулах ёслол болно. Одоогийн байдлаар Японд ёкозуна буюу сүмо бөхийн аварга цолтой хоёр бөх барилдаж байгаа нь Монголын бөхчүүд болох Хакухо М.Даваажаргал, Какурю М.Ананд нар юм.
Трамп мөн Японы шинэ эзэн хаан Нарухитод бараалхсан гадаадын анхны удирдагч болно. Нарухито эцэг Акихитог хаан ширээнээс буусны дараа тавдугаар сарын 1-нд хаан ширээнд заларна. АНУ-ын Ерөнхийлөгч хамгийн сүүлд 2017 оны 11 дүгээр сард Японд айлчилж байжээ.
24news.mn