БНХАУ-АНУ-ын худалдааны маргаанаас үүдэлтэй сөрөг үр дагаврыг үл харгалзан Ази тивийн эдийн засаг тогтвортой өсөх төлөвтэй байгаа тухай Азийн хөгжлийн банкны /АХБ/ тэргүүн даваа гарагт мэдэгдэв.
“Дэлхийн хамгийн том эдийн засагтай орнуудын худалдааны маргаан БНХАУ-ын өсөлтөд саад тотгор учруулж байна” гэж АХБ-ны Ерөнхийлөгч Такэхико Накао сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Т.Накаогийн хэлснээр, Хятадын эдийн засгийн өсөлт удаашрах нь жам ёсны үзэгдэл ажээ.
24news.mn