2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Эквадорын Элчин сайдын яамыг тагнуулын төв болгохыг оролдсон гэв

“WikiLeaks” цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж Лондон дахь Эквадорын дипломат төлөөлөгчийн газрын орогнолын нөхцөлийг олон удаа зөрчсөн хэмээн Эквадорын Ерөнхийлөгч Ленин Морено мэдэгдсэн байна.

“Эквадорын Элчин сайдын яамыг Ж.Ассанж тагнуулын төв болгохыг оролдсон. Тэрбээр бусад улс орны ардчилалд хөндлөнгөөс оролцохын тулд дипломат төлөөлөгчийн газрыг ашиглахыг оролдсон. Тухайлбал, энэ оны 1 дүгээр сард тэрбээр Ватиканы баримт бичгийг нийтэлсэн юм” хэмээн тэрбээр хэлжээ. 

“Эквадор улс бүх улс орны бодлогыг хүндэлдэг. Үүнийг тогтворгүй болгох аливаа оролдлого нь төрд зохисгүй үйлдэл юм” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.  

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.