2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
“Tesla” жолоочгүй таксины үйлчилгээ үзүүлнэ

“Tesla” компани 2020 онд АНУ-д жолоочгүй таксины үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байгаа тухай тус компанийг үүсгэн байгуулагч Илон Маск даваа гарагт мэдээлжээ. “CNN” телевизээр мэдээлснээр, тэрбээр ийм мэдээллийг хөрөнгө оруулагчдад зориулсан арга хэмжээний үеэр өгсөн байна.

“Бид жолоочгүй анхны робот таксиг ирэх онд гаргахаар төлөвлөж байна. Холбогдох зөвшөөрлийг хаа нэг газраас авна гэдэгт итгэлтэй байна” гэж Илон Маск хэлжээ.

Ийм үйлчилгээ нэвтрүүлэх гэж байгаатай холбоотойгоор “Tesla” компани тусдаа авто зогсоол байгуулах аж. Түүнчлэн “Tesla” компанийн автомашиныг эзэмшигчид таксины үйлчилгээнд машинаа түрээслүүлж болох гэнэ. Маскийн хэлснээр, энэ нь цахилгаан автомашин эзэмшигчдэд жилд 30 мянга хүртэл ам.доллар олох боломж олгоно.

 

АНУ-ын Калифорни муж улсын Пало-Альто хотод төвтэй “Tesla” компанийг Илон Маск 2003 онд байгуулжээ. Тус компани эхлээд зөвхөн цахилгаан автомашин үйлдвэрлэдэг байсан боловч сүүлд нарны зай хураагуур болон эрчим хүч хуримтлуулагч бусад төхөөрөмж үйлдвэрлэх болсон байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.