Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Украины Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Владимир Зеленскийг ойрын хугацаанд Их Британид айлчлахыг урьжээ. Түүнчлэн хоёр улсын аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт өрнүүлэх хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг хүсэж байгаагаа тэрбээр илэрхийлсэн байна.
"Украины бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжих байр суурийг баримталж байгаагаа Ерөнхий сайд батлан мэдэгдсэн. Түүнчлэн хоёр улсын батлан хамгаалахын салбарт өрнүүлэх хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа тэрбээр илэрхийлсэн” хэмээн Их Британийн Ерөнхий сайдын хэвлэлийн албаны дарга мэдэгдсэн байна.
Украины Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль энэ сарын 21-нд болсон юм. Цахим протоколуудын 100 хувийг боловсруулсны дараах байдлаар, сонгогчдын 73.22 хувь нь В.Зеленскийд саналаа өгсөн бол 24.45 хувь нь П.Порошенкод саналаа өгсөн байна. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол ирэх сарын 31-нд болох юм.
24news.mn