2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
“Tesla” компани 702 сая ам.долларын алдагдал хүлээжээ

 “Tesla” компани 2019  оны 1 дүгээр улиралд 702 сая ам.долларын алдагдал хүлээжээ. Энэ тухай тус компанийн улирлын тайланд дурдсан байна.

Ийм хэмжээний алдагдал хүлээсэн нь юуны түрүүнд цахилгаан автомашин үйлдвэрлэлийн тоо буурсантай холбоотой юм хэмээн телевизийн “CBS” суваг мэдээлсэн байна. Мэргэжилтнүүд хувьцаа бүрээс 1.81 ам.долларыг алдана хэмээн таамаглаж байсан хэдий ч компани хувьцаа бүрээс 4.10 ам.доллар алдсан байна.

2018 оны сүүлийн хоёр улиралд ашигтай ажилласан тус компанийн орлого эрс буурчээ. Тодруулбал, 2018 оны сүүлийн гурван сар компани 139.4 сая орчим ам.долларын цэвэр ашигтай ажиллажээ. 3 дугаар улиралд 311.5 сая ам.долларын ашигтай ажилласан байна. Тийнхүү 2019 оны улирал тутамд мөн ашигтай ажиллана гэж мэргэжилтнүүд таамаглаж байсан аж.  

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.