2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Ким Жөн Ун дурсгалын цогцолборт цэцэг өргөх ёслолд оролцжээ

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун “Номхон далайн флотын Байлдааны алдар цуу” дурсгалын цогцолборт цэцэг өргөх ёслолд оролцсон байна. Төлөвлөсөн цагаас хоёр цагийн дараа болсон уг ёслолд мөн Приморийн хязгаарын захирагч Олег Кожемяко оролцжээ.

Дурсгалын цогцолборын хажууд ёслолын хувцас бүхий хүндэт харуулууд жагссан байна. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун цогцолборын мөнхийн галд цэцэг өргөж, нэг мөч чимээгүй зогсож хүндэтгэл үзүүллээ. Цэцэг өргөх ёслолд мөн Алс Дорнод, Арктикийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн сайд Александр Козлов, Оросын сэтгүүлчид, Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын хэвлэлийн төлөөлөгчид оролцжээ.

БНАСАУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд цэргийнхнийг оролцуулаад нийтдээ 10 хүн багтсан байв. Цэцэг өргөх ёслол дууссаны дараа 20 гаруй машины цуваа хотын төвийг чиглэн хөдөлсөн байна.

Орон нутгийн цагаар 10 цагт зохион байгуулах ёстой байсан цэцэг өргөх арга хэмжээг цуцалсан гэж зохион байгуулагчид нь урьд нь мэдээлсэн юм. Учир нь Владивостокт тэнгэр бүрхэг, бороо орж байсан боловч өдөр хур тунадас зогсжээ.

 

“Номхон далайн флотын Байлдааны алдар цуу” дурсгалын цогцолборыг 1975 онд нээжээ. Уг цогцолборыг Аугаа Эх орны дайны үед амь үрэгдсэн Приморийн хязгаарын дайчдад зориулан байгуулсан байна.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.