АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Тайванийн хамгийн баян хүмүүсийн нэг Терри Гоуг Цагаан ордонд хүлээн авч уулзжээ. Терри Гоу 2020 оны Тайванийн засаг захиргааныг тэргүүний сонгуульд сөрөг хүчний Гоминьдан намаас нэр дэвшин оролцохоор төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.
Өдгөө 68 настай Терри Гоу нь “Hon Hai Precision Industry” буюу “Foxconn” нэрээрээ алдартай компанийн үүсгэн байгуулагч юм. Электроникийн дэлхийн хамгийн том гэрээт үйлдвэрлэгч гэгддэг “Foxconn” нь компаниудын тэр дундаа “Apple” компанийн захиалгыг гүйцэтгэдэг. “Foxconn” компани АНУ-ын зах зээлд эзлэх байр сууриа өргөжүүлэхийг зорьж байгаа аж.
Сонгуульд ялалт байгуулвал Хятад улсын эрх баригчид АНУ, Тайванийн албан харилцааг эсэргүүцэн дургүйцэж байгааг үл харгалзан Вашингтон хотод айлчлал хийх бодолтой байгаагаа Терри Гоу илэрхийлсэн байна. Түүнчлэн Хятад улстай энх тайван замаар харилцаагаа хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргахаа тэрбээр амлажээ.
24news.mn