2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Хятадын төлөөлөгчид Д.Трампын мэдэгдлийг үл харгалзан АНУ-д айлчилна

Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан 10 хувийн татварыг 25 хувьд хүргэж нэмэгдүүлэх тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлийг үл харгалзан худалдаа, эзийн засгийн ээлжит яриа хэлэлцээгээ хийхээр Хятадын төлөөлөгчид ойрын хугацаанд Вашингтон хотод айлчилна хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан мэдэгджээ.

“Болж байгаа зүйлд дэлхий дахин анхаарлаа хандуулж байгааг би мэднэ. Түүнчлэн ямар нөхцөл байдал үүсээд байгааг бид ойлгож байгаа. Хятадын төлөөлөгчид дараагийн яриа хэлэлцээнд бэлтгэж байгаа. Бид 10 удаагийн зөвлөлдөх уулзалт хийгээд байгаа бөгөөд энэ асуудлыг хамтарсан хүчин чармайлтаар зохицуулна гэж найдаж байна” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар 2018 оны 12 дугаар сарын эхээр Аргентинд уулзах үеэрээ гурван сарын дотор хоёр улсын хооронд худалдааны хэлэлцээр байгуулахаар тохиролцсон билээ. Урьд нь төлөвлөж байсны дагуу нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Хятадын бараа бүтээгдэхүүнд татварыг 10 хувиас 25 хувьд хүргэж нэмэхгүй байхыг зөвшөөрснөө Трамп мэдэгдсэн юм. Худалдааны гэрээ байгуулах хугацаа гуравдугаар сарын 1-нд дууссан боловч АНУ-ын Ерөнхийлөгч хэлэлцээ амжилттай болж буйтай холбоотойгоор татварыг нэмэхгүй гэдгээ мэдэгдсэн билээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.