АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин Ерөнхийлөгч Дональд Трампын татварын тайлангийн талаарх мэдээллийг Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын гишүүдэд өгөхөөс татгалзжээ.
“АНУ-ын Хууль зүйн яамны зөвлөмжүүд дээр үндэслэн Конгресст энэ талаарх мэдээллийг авах эрх байхгүйг олж мэдсэн учир бид мэдээллийг дэлгэхгүй” хэмээн тус мэдэгдэлд дурдсан байна.
Ерөнхийлөгч Д.Трампын сүүлийн 6 жилийн татварын тайлангийн мэдээллийг өгөхийг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын орлого, зарлагын асуудал эрхэлсэн хорооны дарга Ричард Нил өнгөрсөн сарын эхээр Дотоодын орлогын үйлчилгээний газраас шаардаж, мэдээлэл өгөх эцсийн хугацаа 4 дүгээр сарын 23 гэж заажээ. АНУ-ын ерөнхийлөгч татвараа төлж байгаа эсэхийг Дотоод орлогын үйлчилгээний газар хуулийн дагуу шалгах ёстой гэж үзэж байгаагаас үүдэн Ричард Нил энэхүү хүсэлтийг гаргажээ.
Харин Ерөнхийлөгч Д.Трампын хувьд татварын тайлангаа өгөх бодолгүй байгаагаа мэдэгдсэн байна. Түүний эзэмшдэг компаниудад зохих байгууллагууд хяналт шалгалт хийж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан татварын мэдээллийг нийтлэх явдлыг зохисгүй гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлсэн байна.
24news.mn