2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
АНУ-Бразилын Гадаад хэргийн сайд нар утсаар ярьжээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Бразилын Гадаад хэргийн сайд Эрнесто Араужо нар пүрэв гарагт утсаар ярьж, хоёр талын харилцааны талаар хэлэлцэж, Венесуэлийн асуудлаар санал бодлоо солилцжээ.

Төрийн департаментын мэдэгдсэнээр, талууд хоёр талын харилцаа болон бүс нутгийн асуудлуудыг зохицуулах чиглэлд хамтран ажиллахаа дахин нотолсон ажээ. Тэд Венесуэл дэх нөхцөл байдлын талаар голчлон хэлэлцсэн бөгөөд тус улсын сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдод үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн байна.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд өөрийгөө Венесуэлийн түр Ерөнхийлөгчөөр зарласан Х.Гуайдог АНУ, Бразил тэргүүтэй олон орон хүлээн зөвшөөрөөд байгаа юм. 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.