АНУ-ын Засаг захиргаа болон Венесуэлийн сөрөг хүчний шаардлагаар Вашингтон дахь Венесуэлийн Элчин сайдын яамны байран дахь ус, цахилгааныг тасалсан тухай “CodePink” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчдын нэг Медея Бенжамины мэдэгдсэнийг “TASS” агентлаг иш татан мэдээлэв.
Тэрбээр хэсэг бүлэг идэвхтнүүдийн хамт АНУ дахь Венесуэлийн Элчин сайдын яаманд 4 дүгээр сарын дунд үеэс байрлаж байгаа аж.“Элчин сайдын яамны байрыг орхин явуулахыг оролдохын тулд Америкийн Засгийн газар ЭСЯ-ны байран дахь усыг тасалсан. Бид тог, цахилгаан, усгүй байгаа бөгөөд бидэнд хоол хүнс тун бага үлдсэн” хэмээн Бенжамин мэдэгдсэн байна.
24news.mn