Цэргийн хурцадмал байдлыг намжаах тухай хоёр Солонгосын хэлэлцээрийг зөрчсөний хариуцлагыг БНСУ-ын эрх баригчид хүлээх учир энэ сарын эхээр шинэ төрлийн тактикийн пуужин хөөргөх сургууль хийснийх нь төлөө БНСУ-ын цэргийнхэн БНАСАУ-ыг шүүмжлэх эрх байхгүй хэмээн “Солонгосын дуу хоолой” мэдээлжээ.
“БНАСАУ пуужингууд хөөргөсөн нь өөрийн нутаг дэвсгэртээ хийсэн энгийн цэргийн сургууль байсан. Дунд зайн тусгалтай пуужин юмуу тив алгасагч баллистик пуужин харваагүй учир энэхүү сургууль нь тохиролцоог зөрчсөн явдал биш болохыг АНУ, Япон болон олон улсын хамтын нийгэмлэг онцлон тэмдэглэсэн” хэмээн тус мэдэгдэлд дурджээ.
Шинэ төрлийн тактикийн пуужингууд хөөргөсөн нь Солонгосын хойг дахь хурцадмал байдлыг нэмэгдүүлэх явдал юм гэж үзэж байгаагаа БНСУ-ын цэргийнхэн өмнө нь мэдэгдсэн байна. Түүнчлэн энэ үйлдэл нь хоёр Солонгосын удирдагчдын Пёньянд өнгөрсөн оны 9 дүгээр сард байгуулсан хэлэлцээрийн гол утга учиртай нийцэхгүй байна хэмээн мэдэгдсэн байна.
24news.mn