“Nike”, “Adidas” тэргүүтэй гутал үйлдвэрлэгч 173 компани БНХАУ-д үйлдвэрлэсэн гуталнуудад ногдуулах татварыг нэмэгдүүлэхгүй байхыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт уриалсан байна.
Д.Трампын засаг захиргаа Хятадын 300 тэрбум ам.долларын өртөг бүхий импортын бараа бүтээгдэхүүнд 25 хүртэлх хувийн татварыг ногдуулахаар бэлтгэж байгаа юм. Хэрэв энэ шийдвэр хэрэгжиж эхэлсэн тохиолдолд тоглоом, гар утас, пүүз зэрэг Америкийн Хятадаас импортолж буй бараг бүх бараа бүтээгдэхүүний татвар нэмэгдэх төлөвтэй байна.
АНУ-ын Ерөнхийлөгчид илгээсэн гутал үйлдвэрлэгч компаниудын захидалд дурдсанаар, татварыг нэмэгдүүлэх нь хэрэглэгчдэд нь төдийгүй Америкийн эдийн засагт хохирол учруулах ажээ. Түүнчлэн энэ төрлийн үйл ажиллагаа нь компаниудын хэрэглэгчдэд жил тутам 7 тэрбум ам.долларын нэмэлт зардал бий болгож магадгүйг онцлоод, худалдааны дайныг дуусгавар болгох цаг болсон хэмээн бичжээ.
24news.mn