2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Венесуэл Visa, Mastercard картнаас татгалзахаар шийджээ

Венесуэлийн Төв банк болон тус улсын банкуудыг удирдах газар /SUDEBAN/ өөрийн төлбөрийнсистемийг хөгжүүлж, Visa, Mastercard болон Maestro компаниудтай гэрээ байгуулахаас татгалзах шийдвэр гаргажээ.

Дебит картуудын гүйлгээг 2019 оны 11 дүгээр сарын 30-наас зогсоохоор шийдсэн бол кредит картны гүйлгээг 2020 оны 1 дүгээр сарын 30-наас зогсоох аж.  

Венесуэлийн эсрэг авсан АНУ-ын хориг арга хэмжээнүүдийг харгалзан банк санхүүгийн байгууллагуудад өөрийн бие даасан төлбөрийн системийг бий болгохыг “SUDEBAN” банк санхүүгийн байгууллагуудад үүрэг болгожээ. Банкууд биометрийн тодорхойлолтыг ашиглах замаар дебит болон кредит гүйлгээг боловсруулах бие даасан системийг хөгжүүлэх ёстой аж.

Богино хугацаанд ийм системийг бий болгох магадлал бага гэж шинжээчид үзэж байна.   

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.