2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
“Taco Bell” Энэтхэгт 600 ресторан нээнэ

АНУ-д төвтэй “Taco Bell” түргэн хоолны сүлжээ ресторан Энэтхэг улсад ирэх 10 жилийн хугацаанд 600 ресторан нээнэ гэж пүрэв гарагт мэдэгджээ. Ингэснээр 20 мянган ажлын байр шинээр бий болно.

“Taco Bell” одоо Энэтхэгт 35 ресторантай бөгөөд тус улсын “Burman Hospitality” компанитай мастер франчайзийн гэрээ байгуулсан байна. Энэ оны эцэс гэхэд 25 ресторан шинээр нээх ажээ.

АНУ-д 7000 гаруй ресторантай, бусад улс орнуудад 500 гаруй ресторантай “Taco Bell” ирэх онд Австрали, Шинэ Зеланд, Тайландад салбаруудаа нээхээр төлөвлөж байгаа бөгөөд цаашид Индонез, Португалын зах зээлд нэвтрэхээр судалж байна.

Энэтхэгт “McDonald's”, “Domino's Pizza” зэрэг Америкийн түргэн хоолны сүлжээ ресторануудын олон зуун салбар үйл ажиллагаа явуулдаг билээ.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.