Өнгөрсөн ням гарагт Перу улсын хойд хэсэгт 8 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас хоёр хүн амиа алдаж, 15 хүн гэмтсэн тухай тус улсын Байгалийн гамшгийн уршгийг арилгах хорооноос даваа гарагт мэдээлжээ. Үүний зэрэгцээ 228 гэр бүл орон гэргүй болжээ.
Байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн бүсэд очин нөхцөл байдалтай биечлэн танилцаж, тусламжийн ажиллагааг эхлүүлэхийг Ерөнхийлөгч Мартин Визкарра даваа гарагт сайд нартаа үүрэг болгосон байна.
Газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэл Лима тэргүүтэй төвийн нутгуудын оршин суугчдад мэдрэгдсэн байна. Перу улс нь газар хөдлөлтөд өртөмтгий бүс болох “Номхон далайн галт цагариг”-т оршдог бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас есөн хүн амиа алдаж байжээ.
24news.mn