2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Сербийн армийг байлдааны бэлэн байдалд оруулжээ

Сербийн өөртөө засах хязгаар нутаг болох Косовод үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор тус улсын Зэвсэгт хүчнийг байлдааны бэлэн байдалд оруулжээ. Энэ тухай Сербийн үндэсний телевиз мэдээлсэн байна.

Мягмар гарагийн өглөө Косовогийн цагдаагийн тусгай албаныхан сербүүд голдуу оршин суудаг Косовска-Митровица хот руу довтолжээ. Тусгай албаныхны энэ ажиллагаа Косовогийн сербүүдийн дургүйцлыг төрүүлсэн байна. Косовогийн хойд хэсэгт оршдог Косовска-Митровица хотод буун сонсогдож байгаа бөгөөд оршин суугчид гудамжинд гарцгааж, байлдах бэхлэлт босгож байгаа аж. Үүссэн нөхцөл байдлыг харгалзан Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич тус улсын Зэвсэгт хүчний бүх анги нэгтгэлийг байлдааны бэлэн байдалд оруулах тушаал өгчээ.

Албанийн тусгай албаныхан серб гаралтай цагдаагийн ажилтнууд болон иргэдийг саатуулсан тухай мэдээлж байна. Хэчнээн хүн саатуулсан талаар албан ёсны мэдээлэл байхгүй байна гэж Сербийн үндэсний телевиз мэдээлжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.