2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Том Ям шөлийг ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад оруулах бодолтой байна

 Тайландын Засгийн газар үндэснийхээ сам хорхойтой халуун ногоотой шөлийг соёлын биет өвийн жагсаалтад оруулах хүсэлтээ  ЮНЕСКО-д өгчээ. Энэ тухай Тайландын Соёлын яамны мэдэгдсэнийг “Bangkok Post” сонин иш татан мэдээлжээ.

Пат Таи Кунг Сот шарсан гоймонтой Том Ям Кунг шөл нь дэлхийд танигдсан Тайландын хамгийн алдартай үндэсний хоолд тооцогддог аж. "Том Ям" нь Тайланд хэлээр чанасан зууш гэсэн утгатай аж.

Энэ шөлийг хүнсний ногоо, ургамал, амтлагчаар хийдэг бөгөөд тахианы махтай хийвэл Том Ям Кай, далайн бүтээгдэхүүнтэй холивол Том Ям Тале, загастай бол Том Ям Пла гэж нэрлэдэг байна. Том Ям шөлийг үхрийн юмуу гахайн махтай бэлтгэх нь ховор байдаг аж.

Хамгийн зөв зохистой хооллолтод ордог Тайланд хоол нь Ази, Европ төдийгүй Америкт алдартай гэнэ. Гэсэн  хэдий ч Тайланд хоолыг стандартад нийцсэн байдлаар бэлтгэх нь ховорджээ. Сүүлийн арван жилийн хугацаанд олон газар үйлчлүүлэгчдээ татахын тулд хоолондоо янз бүрийн чихэр, өөх тос, амт сайжруулах зүйлсийг нэмэх болсон гэнэ. 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.