2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Унгарт осолдсон усан онгоцны ахмадыг баривчилжээ

Унгарын нийслэл Будапешт хотын Дунай мөрөнд усан онгоц осолдсоны улмаас долоон хүн амиа алдсантай холбогдуулан уг усан онгоцны ахмадыг баривчилсан байна.

Украины 64 настай иргэнийг анхаарал болгоомж алдсаны улмаас осол аваар гаргасан хэмээн сэжиглэж байгаа ажээ. Лхагва гарагийн орой БНСУ-ын жуулчдыг тээвэрлэж явсан усан онгоц өөр завьтай мөргөлдсөнөөс долоон секундын дараа осолдож, 21 хүн сураггүй болсон юм.

Дунай мөрөнд осол аваар маш ховор гарч байсан бөгөөд дээрх ослыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. "Аврах албаны ажилтнуудын аварсан долоон хүн биеийн дулаанаа алдсан байсан бөгөөд одоо тэдний биеийн байдал сайжирсан" гэж Будапешт хотын эмнэлгийн түргэн тусламжийн албаны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.

“Yonhap” агентлагийн мэдээнд дурдсанаар, жуулчдын дийлэнх нь 40-50 насны хүмүүс байсан бөгөөд зургаан настай нэг хүүхэд, 70 гаруй насны нэг эрэгтэй байсан ажээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.