Японы Засгийн газар ирэх 6 дугаар сард Японы Осака хотод болох “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр найрамдлын гэрээ байгуулах асуудлаар хэлэлцээр байгуулахаас татгалзах шийдвэр гаргажээ. Энэ тухай Засгийн газрын эх сурвалжуудыг иш татан “The Asahi Shimbun” сонин мэдээлжээ.
Ийм шийдвэр гаргасан нь талуудын аюулгүй байдлын асуудлаар зөвшилцөлд хүрч чадаагүйтэй холбоотой аж. Өмнө нь Япон улс “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын хийх уулзалтад найрамдлын гэрээний асуудлаар хэлэлцээр байгуулна гэж тооцоолж байсан аж.
24news.mn