Энэтхэгийг энэ сарын 5-наас Хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд татварын хөнгөлөлт үзүүлдэг орнуудын жагсаалтаас хасах шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гаргажээ. Энэ тухай Цагаан ордны мэдэгдэлд дурджээ.
Хөнгөлөлтийн ерөнхий систем нь АНУ-ын эрх баригчдын тодорхой шалгуурт нийцэж буй худалдааны түншүүддээ АНУ-д өргөн хэмжээний бараа бүтээгдэхүүндээ гаалийн татваргүй нийлүүлэлт хийх эрхийг өгдөг төрийн хөтөлбөр юм. Хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд 2017 онд Энэтхэгийн АНУ-д гаалийн татваргүй нийлүүлсэн экспортын хэмжээ 5.6 тэрбум ам.доллар давжээ.
24news.mn