2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
АНУ, Мексик татварын асуудлаар тохиролцоонд хүрч чадсангүй

Мексикийн бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах асуудлаарх АНУ, Мексикийн яриа хэлэлцээний үеэр талууд тохиролцоонд хүрч чадаагүй тухай АНУ-ын Засаг захиргааны эх сурвалжийг иш татан “NBC” телевиз мэдээлжээ.

Мексикийн Гадаад хэргийн сайд Марсело Эбрард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеотой лхагва гарагт уулзахаар төлөвлөж байсан бөгөөд татварын асуудлаар АНУ-ын Засаг захиргаатай тохиролцох боломжийг өндрөөр үнэлсэн аж.  

Цагаачлалын хямралтай холбогдуулан Мексикийн бараа бүтээгдэхүүнд 5 хувийн татвар ногдуулах тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн 5 дугаар сарын 30-нд мэдэгдсэн юм. Хожим нь ийм алхмыг авч хэрэгжүүлэх нь хууль бус цагаачлал төдийгүй мансууруулах бодис хууль бусаар хил давуулах явдлыг таслан зогсоох боломжийг олгох юм хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.