Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Крюгер үндэсний цэцэрлэгт хүрээлэнд аялж явсан гэр бүлийн гишүүд рүү цоохор ирвэс халдаж 2 настай эрэгтэй хүүхэд амиа алдсан хэрэг өнгөрсөн лхагва гарагт гарчээ.
Цоохор ирвэс хүүхдийн бие болон хүзүүнээс хазсан бөгөөд гэр бүлийнхэн нь түүнийг эмнэлэгт яаралтай хүргэхээр явсан боловч замдаа шархаа даалгүй амьсгал хураасан байна.
Хүү гэр бүлийн хамт Крюгер үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Малелане хаалгаар орж ирсэн бөгөөд техник, үйлчилгээний хэсэгт байхад нь эмэгчин цоохор ирвэс дайрчээ.
24news.mn