Он гарснаас хойш Венесуэл улсад үнийн өсөлт 900 хувь давсан тухай Үндэсний ассамблейн Санхүү эрхэлсэн хорооны гишүүн Анхель Альварадо мэдэгджээ.
“Өнгөрсөн 5 дугаар сард инфляцийн түвшин 31.3 хувь байсан бол нэгдүгээр сараас хойш 905.6 хувьтай байна. Инфляцийн жилийн дундаж түвшин 815000 хувьтай байна. Өнгөрсөн 4 дүгээр сард бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ 44.7 хувиар нэмэгдэж инфляцийн жилийн дундаж түвшин 1300000 хувьд хүрсэн” хэмээн тэрбээр ярьжээ.
Венесуэл улс сүүлийн жилүүдэд үндэсний валютын ханш уналт дагуулсан нийгэм эдийн засгийн хүнд хямралыг туулж байгаа юм. Олон улсын валютын сангийн таамаглаж байгаагаар, Венесуэлд инфляцийн түвшин энэ оны сүүлч гэхэд 10 сая хувьд хүрч магадгүй байна.
24news.mn