2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Мөхөөлдөсний борлуулалт эрс нэмэгджээ

Зуны халуун өдрүүд эхэлж байгаатай холбоотойгоор ОХУ-д мөхөөлдөс болон хүйтэн ундаа ихээхэн эрэлттэй байгааг мэргэжилтнүүд цохон тэмдэглэжээ.

Эдгээр бүтээгдэхүүний борлуулалт огцом өссөнийг шинжээчид ОХУ-д зуны халуун энэ онд өмнөх үеэс илүү эрт болж эхэлсэнтэй холбон тайлбарлаж байна. Үүнээс улбаалан мөхөөлдөсний борлуулалт 1.5 дахин нэмэгджээ. Түүнчлэн нарны малгай, агааржуулагч эрэлт ихтэй байгаа аж.

6 дугаар сард эхэлсэн ердийн бус халалт нь үйлдвэрлэгч, борлуулагчдын жилийн орлогод нөлөөлж магадгүй байгааг шинжээчид онцолжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.