Ирэх оноос эхлэн Коста-Рикад ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрөх болсонтой холбогдуулан тус улсын нийслэл Сан-Хосе хотод ижил хүйстнүүд анх удаа баярын жагсаал хийжээ.
Ням гарагт болсон уг жагсаалд хэдэн арван мянган иргэн оролцсон байна.
Өнгөрсөн оны наймдугаар сард Коста-Рика улсын шүүх ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хууль ёсны болгох эсэхээр санал хурааж, баталснаар тус улс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн Төв Америкийн анхны консерватив орон болж байна.
24news.mn